Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ СТИВЕН КЕНТ ТУС ШҮҮХИЙН “GREEN HALL” ТАНХИМТАЙ ТАНИЛЦЛАА

ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ СТИВЕН КЕНТ ТУС ШҮҮХИЙН “GREEN HALL” ТАНХИМТАЙ ТАНИЛЦЛАА

2022-09-22   |   Админ   |   379   |  

      Шүүхийн ерөнхий зөвлөл нь Олон Улсын Эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтран “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх нь” төслийг 2019 оноос хойш хамтран хэрэгжүүлжээ.   

     Уг төслийн хүрээнд Олон Улсын Эрх зүйн хөгжлийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Стивен Кент тус шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцлоо.


ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022.09.21