
АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар нь “Жолооч”-ын ажилд сонгон шалгаруулалт зарлаж байна. /Албан тушаалын ангилал,зэрэглэл ТҮ-3/
Тавигдах шаардлага:
-
“В” болон “D” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй байх
-
Мэргэжилээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх
-
Хариуцлагатай идэвх санаачилгатай, ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай, багаар ажиллах болон ачаалал даах чадвартай байх
-
Мэргэшсэн жолооны үнэмлэхтэй бол давуу тал болно.
Бүрдүүлэх материал:
-
Төрийн албан хаагчийн анкет /Бүрэн гүйцэт зөв бөглөсөн байх/
-
Ажилд орохыг хүссэн өргөдөл
-
Боловсролын түвшний тодорхойлсон баримт бичгийн хуулбар /Нотариатаа батлуулсан байх/
-
Жолоочийн үнэмлэхний хуулбар /мэргэшсэн жолооч бол үнэмлэхний хуулбар/
-
Иргэний үнэмлэхний хуулбар
-
Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа /Е-Mongolia-гаас/
-
Цагдаагийн ерөнхий газрын ял шийтгэлтэй эсэх лавлагаа /төрийн үйлчилгээний цахим системээс авах/
-
3х4 цээж зураг
-
Хувь хүний намтар
БҮРТГЭЛ:
Жолоочоор ажиллах иргэд холбогдох баримт бичгийг 2022 оны 11 сарын 01-ний дотор zakhirgaa_davakh_tg@shuukh.mn цахим хаягаар болон Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их тойруу 81/1, Захиргааны хэргийн шүүхийн нэгдсэн байрны 105 тоотод ирүүлнэ үү.
Анкетын шалгаруулалтад тэнцсэн иргэдтэй ярилцлага хийж сонгон шалгаруулна. / Өдөр цагийг жич мэдэгдэнэ/
Холбоо барих утас 7013-9989, 9909-2278
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР