Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ЦАХИМ ШҮҮХ ХУРАЛДААНЫ 14 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ /2022.07.04-2022.07.22/

ЦАХИМ ШҮҮХ ХУРАЛДААНЫ 14 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ /2022.07.04-2022.07.22/

2022-07-26   |   Админ   |   214   |  

    Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн хугацаанд нийт 97 хэргийг хянан хэлэлцэхээр шүүх хуралдаан товлон зарласнаас 23 хэрэг хэргийн оролцогчдын хүсэлтээр хойшилж, 74 хэргийг хянан хэлэлцсэн. 

Хянан хэлэлцсэн 74 шүүх хуралдаанд оролцсон 111 хэргийн оролцогчоос шүүхийн байранд ирсэн 11, зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) 100 иргэн оролцсон байна.

Үүнээс харахад цахимаар оролцсон иргэдийн 100 буюу 90% нь шүүхийн байранд ирэхгүйгээр зайнаас оролцсон байна.

Цаашид тус шүүхээс товлон зарласан шүүх хуралдаанд оролцох хэргийн болон хэргийн бусад оролцогч нарыг дуу, дүрсний төхөөрөмж ашиглан зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) оролцохыг УРИАЛЖ байна.


Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар

2022.07.25