Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН 2022 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН 2022 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО

2022-06-24   |   Админ   |  

Өнөөдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны хагас жилийн шүүн таслах ажиллагааны болон Тамгын газрын үйл ажиллагааны тайлангийн хурал болоход хуралд Ерөнхий шүүгч, шүүгчид, Тамгын газрын дарга, шүүхийн захиргаа, үйлчилгээний албан хаагчид оролцлоо.

Хуралдаанд 2022 оны хагас жилийн шүүн таслах ажиллагааны тайлан, чанарын мэдээг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар, Тамгын газрын үйл ажиллагааны хагас жилийн тайланг тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Өнөржаргал нар тус тус танилцуулав.

Тайлангийн танилцуулгын төгсгөлд Тамгын газраас 2021 оны хагас жилд хийж хэрэгжүүлсэн ажил болон цаашид анхаарч ажиллавал зохих асуудлуудын талаар шүүгч, ажилтнууд санал, бодлоо солилцож, нийт хамт олны зүгээс Тамгын газрын үйл ажиллагааг хангалттай сайн ажилласан гэж дүгнэжээ.


Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар

2022.06.24