Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2022-04-27

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2022-04-27

2022-04-22   |   Админ   |   190   |  

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР

2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Лхагва гараг


08.30 цагаас


1.“Мөнгөн бэх” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 3036 дугаартай захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа


2. “Ай Си Эс Ти” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын улсын байцаагч нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 2724 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор  

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн


3. В.Цэцэнбилэгийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 04 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл


4. Ц.Чинбатын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 131 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн


10.30 цагаас


5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 3141 дүгээр захирамжийг нэхэмжлэл гаргагч Ч.Болдбаатар, Ч.Болор, Б.Гарамханд, Б.Одбаяр нар болон нэхэмжлэл гаргагч Ч.Болдбаатарын өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл


6. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Дүгнэлтийг хүлээн авахаас татгалзах тухай” 1991 дугаар захирамжийг прокурор Г.Ганцэцэгийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа


7. “Ди Би Жи” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч Б.Бүрэнжаргал, Т.Эрдэнэчимэг нарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 80 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч “Ди Би Жи” ХХК-ийн төлөөлөгч Ц.Думаацоогийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал


8. “Анхай-Интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар, тус газрын хяналтын улсын байцаагч Л.Баатар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 66 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн


13.30 цагаас


9. Э.Болорын нэхэмжлэлтэй, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 3018 дугаар захирамжийг нэхэмжлэгч А.Болорын гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал


10. Б.Чулуунбат, Б.Чулуунсүх нарын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 91 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээд Б.Хөхөөгийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл


11. Ж.Оюунзул, Б.Эрдэнэтуяа нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитор Д.Оюунсүрэн, улсын байцаагч, дотоод аудитор Б.Чулуунбат нарт тус тус холбогдох, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч Д.Оюунсүрэн, Б.Чулуунбат нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал


12. “Алтан-Орда” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Баян-Өлгий аймгийн Засаг даргад тус тус холбогдох, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл


15.30 цагаас


13. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 68 дугаар захирамжийг нэхэмжлэгч Х.Гансүхийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү


14. “Нуклер Энержи Монголиа” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 2797 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа


15. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 111 дүгээр захирамжийг нэхэмжлэгч “Лау лау” ХХК-ийн төлөөлөгч Х.Айдосын гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал


16. “Лау лау” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газар, Баян-Өлгий, Толбо сумын Соёлын төвийн барилга, 300 суудалтай, ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороонд тус тус холбогдох, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа


17. Ж.Болормаагийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Тариалан сумын Засаг даргад холбогдох, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү


Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн    Ц.Дэлгэрмөрөн