Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2022-04-19

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2022-04-19

2022-04-15   |   Админ   |   215   |  

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР

2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Мягмар гараг


08:30 цагаас


1. “Харангад трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 16 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор                                                                         

Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа


09.00 цагаас


2. “Эй Жи Зэт” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газар, Хууль зүй, дотоод хэргийн яаманд тус тус холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар


11.30 цагаас


3. Г.Нацагдоржийн нэхэмжлэлтэй, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар

Даргалагч: Шүүгч Н.Хонинхүү


13.30 цагаас


4. Н.Баялагмаагийн нэхэмжлэлтэй, Улсын Онцгой комисст холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар                                                                  

Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн        


5. Ц.Бахархалын нэхэмжлэлтэй, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар

Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн


15.30 цагаас


6. “Найман наран” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа сэргээх тухай” 2736 дугаар захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү


7. Ч.Отгонбуянгийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшлуулах тухай” 2064 дүгээр захирамжийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан


8. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 2826 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагч Г.Пүрэвдорж, Д.Зоригт, Ш.Нямбаа нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан


9. Б.Булганчимэгийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай” 105 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор

Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар


10. “Хар чонот” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яам, Сангийн яамны худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагчид холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэх  тухай” 2768 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа


11. Э.Нямбаатарын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа


Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн    Ц.Дэлгэрмөрөн