Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Шинээр батлагдсан журмууд танилцуулах сургалт зохион байгуулав

Шинээр батлагдсан журмууд танилцуулах сургалт зохион байгуулав

2022-04-08   |   Админ   |   349   |  

     Тус шүүхийн Тамгын газрын дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шинэчлэн батлагдсан “Шүүхийн архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх журам”-ын талаар архив, бичиг хэргийн эрхлэгч Ц.Пүрэвсүрэн, “Хэргийн хөдөлгөөны нэгдсэн систем ашиглах журам”-ын талаар мэдээлэл технологийн мэргэжилтэн Х.Гантулга, “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм” сэдвээр шүүгчийн туслах Ц.Маргад-Эрдэнэ нар сургалтыг  2022 оны  4 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгуулав.

                


ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022.04.08