Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Шинээр батлагдсан журмууд танилцуулах сургалт зохион байгуулав

Шинээр батлагдсан журмууд танилцуулах сургалт зохион байгуулав

2022-04-01   |   Админ   |   246   |  

       Тус шүүхийн Тамгын газрын дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шинэчлэн батлагдсан “Шүүхийн шийдвэрийг цахим хуудаст байршуулах журам” “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгох, тангараг өргөх журам”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс болон албан томилолт, замын зардал олгох журам”-ын талаар танилцуулга сургалтыг 2022 оны  4 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулав.

       Сургалтыг тус шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Ө.Мөнх-Эрдэнэ удирдан явуулсан бөгөөд журмуудад орсон онцлог зохицуулалт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөрдөгдөх гол заалтуудыг тус бүрээр нь захиргааны ажилтнуудад танилцуулж мөрдөж ажиллах талаар дэлгэрэнгүй танилцуулга, мэдээлэл өгсөн юм.      

       Сургалтад тус шүүхийн захиргааны 29 ажилтан хамрагдсан ба шинэчлэн батлагдсан журмуудыг танилцуулах сургалт үргэлжлэн явагдах юм.


Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар

2022.04.01