Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хуулийн шинжээчийг хүлээн авч уулзав

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хуулийн шинжээчийг хүлээн авч уулзав

2021-06-04   |   Админ   |   193   |  

     Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийг төлөөлж шүүгч Э.Зоригтбаатар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн албаны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах түр хорооны хуулийн шинжээч Рената Тардиолиг  2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч уулзлаа.

     Шүүгч Э.Зоригтбаатар уулзалтын үеэр Монгол Улсад сонгуулийн маргааныг шийдвэрлэх хууль эрх зүйн орчин, хэргийн харьяалал, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой тус шүүхээр шийдвэрлэгдсэн маргаан зэрэг асуудлаар мэдээлэл өгч, шинжээчийн сонирхсон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд оруулсан өөрчлөлтийн талаар, урьд нь шийдэгдэж байсан сонгуулийн маргааны шийдвэрлэлт зэрэг асуултад тодорхой хариултыг өгөв.

     Дашрамд дурдахад Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн албанаас 10 хүний бүрэлдэхүүнтэй баг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг ажиглахаар ирсэн бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн холбогдох албан тушаалтантай уулзах хүсэлтийг Монгол Улсын Гадаад харилцааны яамаар дамжуулан  ирүүлсэн юм.


Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

Тамгын газар