Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2021-04-08

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2021-04-08

2021-04-02   |   Админ   |   161   |  

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР

2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Пүрэв гараг


08.30 цагаас


1. Б.Алтанцэцэгийн гомдолтой, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл, Н.Баярмаа, Ц.Наранчимэг, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг, Б.Нармандах, Д.Цогтсайхан, Т.Туяа нарт холбогдох, Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хэвээр батлах тухай” 15 дугаар магадлалыг гомдол гаргагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин


2. Ц.Цээцэндбаатар, М.Сүнжидмаа нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2050 дугаар “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж, хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 2050 дугаар захирамжийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл


3. Б.Лхамноровын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай” 88 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин


4. Б.Ууганбаяр нарын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Алдархаан сумын Сонгуулийн хороонд холбогдох, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 05 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч Ч.Тойвгоо, Л.Тэрбиш нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин


10.30 цагаас


5. “Хонгрансфеко” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт хөгжлийн газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 1983 дугаар захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл


6. “Ачит-Ихт” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 1982 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал


7. Д.Золбаяр нарын нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газар, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-т тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 22 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал


8. “Ахсу” ХХК-ийн гомдолтой, Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар, геодози зураг зүйн хяналтын улсын байцаагчид холбогдох, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 12 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гомдол гаргагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин


13.30 цагаас


9. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 2180 дугаар захирамжийг нэхэмжлэгч Б.Болормаагийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал


10. “МТ авто” ХХК-ийн гомдолтой, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчид холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 136 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан


11. “Торгон туул” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 47 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл


 15.30 цагаас


12. Ардчилсан намын даргын үүрэг түр орлон гүйцэтгэгч Ц.Тувааны нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалт болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 955 дугаар захирамжийг хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал


13. “Тээвэрхөгжлийн банк” ХХК-ийн гомдолтой, Монголбанкинд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 152 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал


14. “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн холбоо” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл


15. Ц.Янсанжавын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн “Гуравдагч этгээдээр татах болон гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай” 1898 дугаар захирамжийг хүсэлт гаргагч “Усны гудамж 29А” СӨХ-ны гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан


Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн    Ц.Дэлгэрмөрөн