Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Монгол улсын шүүхийн тайлан 2020 хэвлэгдлээ

Монгол улсын шүүхийн тайлан 2020 хэвлэгдлээ

2021-03-12   |   Админ   |   1113   |  

Шүүхийн захиргааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, 18.1.9-д заасныг үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааны болон шүүн таслах ажиллагааны 2020 оны тайланг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулах, бүх шатны шүүхэд хүргүүлэхээр эмхэтгэн хэвлүүллээ. Эмхэтгэлийн нэгдүгээр хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны тайлан, хоёрдугаар хэсэгт бүх шатны шүүх, 42 шүүхийн тамгын газраас ирүүлсэн 2020 оны тайлангаас онцлох мэдээллийг, гуравдугаар хэсэгт Шүүн таслах ажлын бүтэн жилийн тайлан, мэдээлэл /статистик/-ийг тус тус харууллаа. Файлыг татаж авах бол ЭНД дарна уу.