Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын дарга Б.Мөнхбатаар ахлуулсан ажлын хэсэг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хяналт шалгалт хийлээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын дарга Б.Мөнхбатаар ахлуулсан ажлын хэсэг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хяналт шалгалт хийлээ

2021-03-12   |   Админ   |   163   |  

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын дарга Б.Мөнхбатаар ахлуулсан ажлын хэсэг 2021 оны 03 дугаар сарын 09-12-ны өдрүүдэд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хяналт шалгалт хийлээ.

Уг хяналт шалгалт нь “Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам”-ын 3-д заасан 5 үндсэн чиг үүргийн хүрээнд явагдсан ба ажлыг хэсгийнхэн өнөөдөр (2021.03.12) хийсэн ажлын үнэлгээгээ тус шүүхийн Тамгын газрын дарга, захиргааны нийт албан хаагчдад танилцуулав.

Ажлын хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа, Шүүхийн захиргааны хяналт, шалгалт хариуцсан референт Г.Төрболд, Хууль, тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн хяналт хариуцсан референт Б.Хэрлэнчимэг, Санхүүгийн хяналт шалгалт хариуцсан референт Ж.Онон, Программ хангамж хариуцсан референт Г.Мөнхбаяр, Мэдээллийн аюулгүй байдал хариуцсан референт Б.Алтанбагана, Хэргийн хөдөлгөөний бүртгэл, дүн шинжилгээ хариуцсан ахлах шинжээч М.Сэлэнгэ нар багтсан бөгөөд тус бүрдээ шалгасан чиглэлээрээ тайланг танилцуулж санал зөвлөмж өгсөн юм.

Шалгалтын явцад гарсан алдаа, зөрчлийн талаар цаашид авах арга хэмжээ, санал, зөвлөмжийг өгч, Тамгын газрын дарга болон шүүхийн захиргааны ажилтнуудын санал хүсэлтийг сонсож тэмдэглэлд тусгуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн холбогдох албан тушаалтнуудад уламжилна гэв.


Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар

2021.03.12