Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Нийт шүүгчдийн зөвлөгөөн зохион байгуулагдлаа

Нийт шүүгчдийн зөвлөгөөн зохион байгуулагдлаа

2021-03-02   |   Админ   |   269   |  

     Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын Шүүхийн тухай хууль 2021 оны  03 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдийн зөвлөгөөн зохион байгуулагдлаа.

    Шүүгчдийн зөвлөгөөнөөс Ерөнхий шүүгчээр шүүгч Д.Батбаатарыг сонгож, Хэрэг хуваарилах журам, шүүх хуралдааны даргалагч, бүрэлдэхүүн томилох хуваарийг шинэчлэн баталлаа.


Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

Тамгын газар