2021-02-05 | Админ | 156 | Tweet
ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ
2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баасан гараг
08.30 цагаас
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 370 дугаар захирамжийг нэхэмжлэгч Ж.Амгаланбаатар, Б.Цогтбаатар нарын гомдлоор
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон.
2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 13 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасан.
3. Д.Төгсбаярын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт холбогдох, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 22 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
10.30 цагаас
4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг хянасан тухай” 32 дугаар тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай нэхэмжлэгч “Бүрэн цутгамал” ХХК-ийн төлөөлөгчийн хүсэлтээр
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 131.1 дэх хэсэгт зааснаар шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах тухай хүсэлтийг хангаагүй.
5. “Оюу-Ундрал мандуул” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 659 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
Шүүх хуралдааны тойм гаргасан:
Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ц.Дэлгэрмөрөн