Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ЦАХИМ ШҮҮХ ХУРАЛДААНЫ 14 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ

ЦАХИМ ШҮҮХ ХУРАЛДААНЫ 14 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ

2021-01-18   |   Админ   |   134   |  

     Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хугацаанд нийт 75 хэргийг хянан хэлэлцэхээр шүүх хуралдаан товлон зарласнаас 30 хэрэг хэргийн оролцогчдийн хүсэлтээр хойшилж, 45 хэргийг хянан хэлэлцсэн. 

Хянан хэлэлцсэн 45 шүүх хуралдаанд оролцсон 162 хэргийн оролцогчоос шүүхийн байранд ирсэн 26, зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) 136 иргэн оролцсоны 19 нь орон нутгаас оролцсон байна.

Үүнээс харахад цахимаар оролцсон иргэдийн 136 буюу 84% нь шүүхийн байранд ирэхгүйгээр зайнаас оролцсоны 19 нь орон нутгийн иргэд байна.

Цаашид тус шүүхээс товлон зарласан шүүх хуралдаанд оролцох хэргийн болон хэргийн бусад оролцогч нарыг дуу, дүрсний төхөөрөмж ашиглан зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) оролцохыг УРИАЛЖ байна.


Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

Тамгын газар