Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ДАДЛАГАЖИГЧ ОЮУТНУУДАД ШҮҮХЭЭ ТАНИЛЦУУЛЛАА

ДАДЛАГАЖИГЧ ОЮУТНУУДАД ШҮҮХЭЭ ТАНИЛЦУУЛЛАА

2020-09-22   |   Админ   |   141   |  

          Тус шүүхэд жил бүр МУИС-ХЗС, “Отгонтэнгэр” их сургууль, “Их засаг” олон улсын их сургуулийн оюутнууд дадлагажигчаар суралцдаг билээ. Энэ удаад тус Шүүхийн тамгын газраас дадлагажигч оюутнуудад зориулан “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх” сэдвээр тусгайлан бэлтгэсэн хичээлийг шүүгчийн туслах Т.Гангэрэл орж, шүүх эрх мэдлийн онцлог, шүүхийн бүтэц зохион байгуулалт, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, давж заалдах шатны шүүхийн хянан шийдвэрлэдэг хэрэг маргааны төрлийг танилцууллаа.