Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШҮҮХ, ШҮҮГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

ШҮҮХ, ШҮҮГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

2020-08-28   |   Админ   |   256   |  

Тус шүүхийн тамгын газрын дарга Д.Мөнхбат, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгчийн хараат бус байдлыг хангах хэлтсийн Шүүхийн аюулгүй байдал, стандарт хариуцсан референт Х.Билгүүнзаяа нар Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Ц.Анхбаяр, тус хэлтсийн шүүгч, шүүх хуралдааны аюулгүй байдлыг хангах тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч цагдаагийн ахмад Ш.Энхчимэг болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч 2020 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд тусгагдсан ажлын биелэлт, ажлын байрны аюулгүй байдал, орчин нөхцөлтэй газар дээр нь танилцаж, хоёр талаас цаашид анхааран ажиллах санал солилцож ажиллав.