Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
#legalTalks №08 З.Сүхбаатар, Н.Норовсамбуу: Форс мажор буюу гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл

#legalTalks №08 З.Сүхбаатар, Н.Норовсамбуу: Форс мажор буюу гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл

2020-04-20   |   Админ   |   307   |  

Энэ удаагийн зочноор "Монгол Өмгөөлөгч" ХХН-ийн өмгөөлөгч, Бизнесийн удирдлагын доктор З.Сүхбаатар, зочин хөтлөгчөөр МУИС, ХЗС-ийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш, Хууль зүйн магистр Н.Норовсамбуу нар оролцлоо.

? Сэдэв: Форс мажор буюу гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл


?Коронавирус (COVID-19) халдварын тархалт нэмэгдсэн, хорио цээрийн дэглэмд шилжсэн, хил хаасан, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон, зорчих хөдөлгөөнийг хязгаарласан зэрэг нөхцөл байдал нь гэрээний талуудад (зээлдэгч-зээлдүүлэгч, түрээслэгч-түрээслүүлэгч, худалдагч-худалдан авагч г.м) үүргээ биелүүлэх боломжгүй гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй хүндрэлийг бий болгосон...

⚖️Үүнтэй холбоотойгоор форс мажор гэж юу болох, манай улсын хууль тогтоомжид хэрхэн зохицуулсан, үүсээд байгаа нөхцөл байдлыг хууль, эрх зүйн талаас хэрхэн даван туулах, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцсан дугаарыг хүргэж байна.

Хөтлөгч: 
Эрхэмбаяр Батболд (Оюуны-Инноваци ТББ-ийн судлаач, хуульч)

Сонсох линк:

Apple: https://apple.co/2XwFMn0
Castbox: https://bit.ly/2RCZREf
Anchor: https://bit.ly/34y4g0E
Google: http://lnnk.in/l69
Mplus: https://bit.ly/2V5ijaK