Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. /Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлээс/
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2017.12.06 /801 ТАНХИМ/

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР

/801 танхим/

2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр

Лхагва гараг

08.30 цагаас

1. Д.Батсуурь нарын нэхэмжлэлтэй, Тагнуулын ерөнхий газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн "Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 128/ШЗ2017/7028 дугаар захирамжийг хариуцагчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Халиунбаяр

2. Н.Бямбажавын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргад холбогдох, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 27 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Халиунбаяр

3. Ж.Баярмаагийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0704 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

10.30 цагаас

4. Монгол-Оросын хамтарсан "Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг дарга, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон овоо багийн нутаг дэвсгэрт байрлах 20 га газрыг ачилт буулгалтын талбайн зориулалтаар ашиглуулах 01/2017 тоот төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэгт тус тус холбогдох, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн "Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 115/ШЗ2017/0133 дугаар захирамжийг гуравдагч этгээд "Монголиан транс ложистик” ХХК-ийн өмгөөлөгч С.Энхтайвны гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

5. Г.Мөрөнгийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 50 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд өмгөөлөгч Б.Содболдын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

6. Ц.Бадрахын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0714 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхзаяагийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Халиунбаяр

13.30 цагаас

7. "Чингис минерал девелопент” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0543 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар болон, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмагнайгийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

8. "Онги голынхон хөдөлгөөн” ТББ-ын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2017/0653 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

9.Ж.Ганцэцэгийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 111/ШШ2017/0028 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

15.30 цагаас

10. Баян-Өлгий аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн "Хүсэлт шийдвэрлэх тухай” 110/ШЗ2017/0423 дугаар захирамжийг хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайыпын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Халиунбаяр

11. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн "Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2017/7426 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагч Б.Пүрэвсүрэнгийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Халиунбаяр

12. Ш.Ерболат, Н.Манига, Д.Алтынай нарын нэхэмжлэлтэй, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн "Хэрэг хянан шийдвэрлэх түдгэлзүүлэх тухай” 417 дугаар захирамжийг хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайыпын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

13. Ж.Амгалан, Ш.Энхжин, А.Эрдэнэбилэг нарын нэхэмжлэлтэй, Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар

Даргалагч: Шүүгч Ц.Цогт

 

 

 

 

 

 

Шүүх хуралдааны зар гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ц.Дэлгэрмөрөн

 

 

 


Тайлбар:
Жагсаалтруу буцах

САЙТЫН ХАНДАЛТ

Facebook