Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. /Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлээс/
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2017.11.29 /801 ТАНХИМ/1

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР

/801 танхим/

2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр

Лхагва гараг

08.30 цагаас

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн "Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2017/7050 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагч Д.Миеэгомбын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Хандсүрэнгийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

2. Б.Батзоригийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 35 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

3. "Аурора Инвестмент” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн "Захиргааны актын биелэлтийг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 128/ШЗ2017/7016 дугаар захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

4. Л.Балдоржийн нэхэмжлэлтэй, Зэвсэгт хүчний жанжин штабт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0752 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч Л.Балдорж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранхүү нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

10.30 цагаас

5. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн "Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 351 дүгээр захирамжийг нэхэмжлэл гаргагч "Баруунмонгол интернэйшнл” ХХК-ийн өмгөөлөгч Д.Хуягбаатарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

6. А.Оюун-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг дарга болон тус аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 109/ШШ2017/0039 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан

7. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн "Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагад бүрдүүлбэр хангах хугацаа тогтоох тухай” 128/ШЗ2017/7165 дугаар захирамжийг нэхэмжлэгч Монголын Үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

8. З.Мадениетийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргад холбогдох, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 110/ШШ2017/0065 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээд П.Сатжолын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

9. Т.Сандагдоржийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2017/0664 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

13.30 цагаас

10. "Баруун сэлэнгэ” ХХК, "Эмиралд минералс” ХХК-иудын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн "Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 128/ШЗ2017/7169 дүгээр захирамжийг нэхэмжлэгч "Баруун сэлбэ” ХХК, "Эмиралд минералс” ХХК-иудын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

11. "Эрдмин” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн "Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 7179 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Буянбадрах, Д.Баттулгын гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

12. "Мон-Аналитик” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Газрын албанд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн "Хүсэлт хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдаан товлох тухай” 128/ШЗ2017/7159 дүгээр захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан

13. "АТТАЧР констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2017/0727 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

15.30 цагаас

14. Ж.Ганцэцэгийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 111/ШШ2017/0028 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

15. Ж.Баярмаагийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0704 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

Шүүх хуралдааны зар гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ц.Дэлгэрмөрөн


Тайлбар:
Жагсаалтруу буцах

САЙТЫН ХАНДАЛТ

Facebook