Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. /Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлээс/
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2017.09.27 /801 ТАНХИМ/

08.30 цагаас

1. "Ю энд Би” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн "Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай” 128/ШЗ2017/5611 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очирын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

2. Б.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Гадаад харилцааны яаманд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн "Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан, нэмэгдүүлэх тухай хүсэлтийн зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, үлдэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын бүрдүүлбэр хангуулах тухай” 128/ШЗ2017/5652 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанжаргалын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн "Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2017/5512 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагч Б.Дашдоржийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

4. Өмнөговь аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 120/ШШ2017/0013 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдоржийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

5. Б.Даариймаа, Х.Төгс, П.Сарантуяа, О.Оюумаа, З.Ойдов, Ц.Алтангэрэл нарын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0527 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

10.30 цагаас

6. Ж.Уясахын нэхэмжлэлтэй, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Хурдан морины салбар хороонд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн "Гуравдагч этгээдээр татан оролцуулж, хүсэлт шийдвэрлэн, шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 128/ШЗ2017/5572 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

7. Н.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 115/ШШ2017/0015 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

8. Д.Жамъяндагвын нэхэмжлэлтэй, Хууль сахиулахын их сургуулийн захиралд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0615 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан

9. С.Шаривын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 110/ШШ2017/0051 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээд Ж.Адалбекийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан

13.30 цагаас

10. Б.Одончимэгийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн "Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 109/ШЗ2017/0265 дугаар захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан

11. "Говь минералс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 598 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Халиунбаяр

12. С.Ууганбаатарын нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0569 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан

13. "Би Эй И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалы яаманд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/556 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээд "Ганбармат” ХХК-ийн захирал П.Бишрэлийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

15.30 цагаас

14. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн "Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 117/ШЗ2017/0089 дүгээр захирамжийг нэхэмжлэл гаргагч Ч.Лхагвасүрэнгийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

15. "Шинэ монгол эрдэс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0616 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

16. "Онолт мөнх” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн татварын хэлтсийн татварын байцаагч нарт холбогдох, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 49 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

17. Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 21 дүгээр тогтоолыг эс зөвшөөрч Э.Авирмэдийн гаргасан гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн


Тайлбар:
Жагсаалтруу буцах

САЙТЫН ХАНДАЛТ

Файсбүүк