Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2017.07.18 /201 ТАНХИМ/

08.30 цагаас

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн "Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2017/3901 дүгээр захирамжийг нэхэмжлэл гаргагч "Адамас майнинг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Өлзийгийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

2. "Штайнколе” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 370 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

3. В.Галсанжигмэдийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргад холбогдох, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 26 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

4. "Нурамт холдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 358 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

10.30 цагаас

5. Б.Муратын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 17 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

6. "Тэнгэр даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Сангийн яаманд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 422 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

7. "Юнирүүтс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 399 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

13.30 цагаас

8. С.Жавзандуламын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 355 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

9."Лукрий” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал газрын тосны газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн "Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 128/ШЗ2017/3977 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

10. "Хонгор-Эко” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШЗ2017/0347 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээд "Есөн эрдэнэ ундарга” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

11. Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 10 дугаар тогтоолыг гомдол гаргагч Л.Оюунтуяагийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

15.30 цагаас

12. Б.Эрдэнэтуяагийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Засаг даргад холбогдох, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн "Сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 143 дугаар захирамжийг гуравдагч этгээд Н.Батсанаагийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

13. Б.Түвшинбаярын нэхэмжлэлтэй, Төмөр зам дах Цагдаагийн газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 361 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

14. Б.Дорждүгэрийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг даргадхолбогдох, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 15 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч Б.Дорждүгэр, түүний өмгөөлөгч Ж.Мөнхнасан нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

Шүүх хуралдааны зар гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ц.Дэлгэрмөрөн


Тайлбар:
Жагсаалтруу буцах

САЙТЫН ХАНДАЛТ

Файсбүүк