Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. /Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлээс/
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Шүүх хуралдааны тойм 2018.02.07

ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ

/801 танхим/

2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр

Лхагва гараг

08.30 цагаас

1."Монголын үндэсний их сургууль” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн авто замын хөгжлийн газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн "Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 128/ШЗ2018/0409 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.

2. "Цаст оргил” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргад холбогдох, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 41 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

3. П.Ганбат, Б.Оюунзаяа, Ш.Загдаа, Ч.Аюурсэд, Б.Урсгалсайхан, Д.Энхболд нарын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0856 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Цагаанбаяр, гуравдагч этгээд "Терратур” ХХК-ийн захирал Ч.Баатарсүрэн, гуравдагч этгээд "Ихэр нева” ХХК-ийн захирал Ч.Бээжинхүү нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Халиунбаяр

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Цагаанбаярын давж заалдах гомдлыг хангаж, гуравдагч этгээд "Терратур” ХХК-ийн захирал Ч.Баатарсүрэн, гуравдагч этгээд "Ихэр нева” ХХК-ийн захирал Ч.Бээжинхүү нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

4. "Элсэн цагаан” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргад холбогдох Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 35 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

10.30 цагаас

5.Б.Баярсайханы нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн "Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 502 дугаар захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амартүвшингийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амартүвшингийн гомдлыг хангахгүй орхисон.

6. Ж.Батмөнхийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Засаг дарга, Дорнод аймгийн Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 20 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч Дорнод аймгийн Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон гуравдагч этгээд Ч.Батдэлгэр нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Дорнод аймгийн Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон гуравдагч этгээд Ч.Батдэлгэр нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

7. "Алтанжолоо групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2017/0823 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээд "Хорскинг инвестмент” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 6 хоногийн хугацаагаар хойшлуулсан.

8. Г.Сайнбуянгийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргад холбогдох, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 120/ШШ2017/0019 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч А.Баяр-Эрдэнийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Халиунбаяр

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч А.Баяр-Эрдэнийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

13.30 цагаас

9. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн "Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2018/0097 дугаар захирамжийг нэхэмжлэгч "Хишиг-Оргилуун” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чаминчангын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч "Хишиг-Оргилуун” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чаминчангын гомдлыг хангахгүй орхисон.

10. Б.Идэрмөнхийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад холбогдох, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 68 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

11. З.Лхамхүү, Б.Бадамцэцэг нарын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтын улсын байцаагч Ж.Цэнд-Аюушт холбогдох, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 47 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч З.Лхамхүү, Б.Бадамцэцэг, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч, Т.Батчимэг, Ц.Даваасүрэн нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Халиунбаяр

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

12. С.Анужингийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0930 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.


15.30 цагаас

13. "Мондулаан трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн "Захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 467 дугаар захирамжийг нэхэмжлэгчийнтөлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийнтөлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.

14. "Баянталын өв” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 120/ШШ2017/0846 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

15. Б.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн засаг даргын Тамгын газрын даргад холбогдох, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 109/ШШ2017/0056 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаагаар хойшлуулсан.

16. "Юу Эм Ди” ХХК-ийн гомдолтой, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Отгонцэнгэлд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 960 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг "Юу Эм Ди” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангаравын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.5. дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Шүүх хуралдааны зар гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ц.Дэлгэрмөрөн

 

 

 

Тайлбар:
Жагсаалтруу буцах

САЙТЫН ХАНДАЛТ

Facebook