Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. /Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлээс/
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Шүүх хуралдааны тойм 2018.02.06

 

ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ

/801 танхим/

2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр

Мягмар гараг

08.30 цагаас

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн "Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2018/0529 дүгээр захирамжийг нэхэмжлэл гаргагч Ц.Оюун, Г.Булган нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хишигжаргалын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэл гаргагч Ц.Оюун, Г.Булган нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хишигжаргалын гомдлыг хангасан.

2. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн "Шийтгэл ногдуулах тухай” 122/ШВ2018/0001 дүгээр шийтгэвэрийг зөрчил гаргагч Б.Мөнхбатын гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэвэрийг хүчингүй болгож, Б.Мөнхбатын гомдлыг хангасан.

3. Ж.Амгалан, А.Эрдэнэбилэг, Ш.Энхжин нарын нэхэмжлэлтэй, Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 221/ШТ2018/0054 дүгээр тогтоолыг нэхэмжлэгч А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Халиунбаяр

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан нарын гомдлыг хангахгүй орхисон.

4. Б.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй, Гадаад харилцааны сайд, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0962 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч Гадаад харилцааны сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Майцэцэгийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

 

 

Шүүх хуралдааны тойм гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ц.Дэлгэрмөрөн

 

 

 

Тайлбар:
Жагсаалтруу буцах

САЙТЫН ХАНДАЛТ

Facebook