Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. /Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлээс/
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Шүүх хуралдааны тойм 2018.02.01

ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ

/801 танхим/

2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр

Пүрэв гараг

08.30 цагаас

1. Х.Дуламсүрэнгийн нэхэмжлэлтэй, Үндэсний статистикийн хорооны Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 746 дугаар магадлалыг хүсэлт гаргагч Б.Дэлгэрмаагийн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтээр

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 133дугаар зүйлийн 133.5дахь хэсгийг баримтлан хүсэлт гаргагч Б.Дэлгэрмаагийн гаргасан хүсэлтийг хангахгүй орхисон.

2. Т.Цэрэнлхамын нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Засаг даргад холбогдох, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 121/ШШ2017/0025 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

3. Д.Баттогтохын нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0865 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ренчиндоржийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ренчиндоржийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

10.30 цагаас

4. "Бүрдэн говь групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газар, тус газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 42 дугаар тушаалаар томилогдсон "Сонгон шалгаруулалтын комисс”, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн "Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 128/ШЗ2017/0168 дугаар захирамжийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн гомдлыг хангахгүй орхисон.

5. С.Бөхбаатарын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргад холбогдох, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 66 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 12 хоногийн хугацаагаар хойшлуулсан.

6. Ё.Цэдэнбалын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0880 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан гуравдагч этгээдийн хүсэлтээр шүүх хуралдааныг 11 хоногийн хугацаагаар хойшлуулсан.

7. С.Норжмаагийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 799 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

13.30 цагаас

8. Д.Энхтуяагийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Засаг даргад холбогдох, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 38 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Одхүүгийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Одхүүгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

9. "Электрон техник” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, Орон нутгийн өмчийн газар, Тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд холбогдох, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч нарын өмгөөлөгч Ц.Жавхлантөгсийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын өмгөөлөгч Ц.Жавхлантөгсийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

10. "Хас-Импекс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Буяндэлгэр, Б.Хишигбат нарт холбогдох, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 36 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бат-Очирын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

15.30 цагаас

11. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн "Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2018/0378 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагч "Эм Си Си Си корпорэйшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Төрбатын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэл гаргагч "Эм Си Си Си корпорэйшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Төрбатын гомдлыг хангахгүй орхисон.

12. "Аурора инвестмент” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Засаг дарга, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 123/ШШ2017/0033 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: шүүгч Н.Хонинхүү

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

13. Б.Дамба нарын 98 иргэний нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг даргад тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0677 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч Г.Ананд-Очир, Д.Түмэнбаяр, Т.Энх-Амгалан, Н.Алтанзул болон Б.Ядамсүрэн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэцэгмаа, нэхэмжлэгч нэр бүхий 12 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дамба нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 12 хоногийн хугацаагаар хойшлуулсан.

 

 

Шүүх хуралдааны тойм гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ц.Дэлгэрмөрөн

Тайлбар:
Жагсаалтруу буцах

САЙТЫН ХАНДАЛТ

Facebook