Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. /Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлээс/
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ 2017.12.26 /801 ТАНХИМ/

 

ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ

/801 танхим/

2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр

Мягмар гараг

08.30 цагаас

1. "Засагчандмань майнз” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад холбогдох, захиргааны хэргийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн "Гуравдагч этгээдээр татан оролцох хүсэлт хэрэгсэхгүй болгох тухай” 221/ШЗ2017/1962 дугаар захирамжийг хүсэлт гаргасан "Френдли майнинг консталтинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батмөнхийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хүсэлт гаргасан "Френдли майнинг консталтинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батмөнхийн гомдлыг хангахгүй орхисон.

2. "Дархан бор хужир” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Сарантуяа, Х.Наранчимэг нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 732 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Баярсайханы давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаагаар хойшлуулсан.

3. Б.Болормаагийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд бөгөөд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0845 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч Б.Болормаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ренчиндорж, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Нямцоож нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

10.30 цагаас

4. Ш.Жандосын нэхэмжлэлтэй, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн "Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 128/ШЗ2017/7865 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Жархынбекийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Жархынбекийн гомдлыг хангахгүй орхисон.

5. Н.Шинэтөрийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2017/0819 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нармандахын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтланнэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаагаар хойшлуулсан.

6. Ц.Сонгуулийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргад холбогдох, Ховь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 40 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

13.30 цагаас

7. Д.Нямсанжаагийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдох, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн "Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 67 дугаар захирамжийг нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэлийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтланнэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаагаар хойшлуулсан.

8. "Гулзатын санаачилга” ТББ-ын нэхэмжлэлтэй, Увс аймгийн Засаг даргад холбогдох, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 52 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

9. Б.Буянтөрийн нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0713 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

 

Шүүх хуралдааны тойм гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ц.Дэлгэрмөрөн

 

 

 


Тайлбар:
Жагсаалтруу буцах

САЙТЫН ХАНДАЛТ

Facebook