Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. /Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлээс/
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ /801 ТАНХИМ/

 

08.30 цагаас

1. Б.Батсайханы нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий сайд, Төрийн албаны зөвлөлд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн "Хүсэлт хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 128/ШЗ2017/6325 дугаар захирамжийг хариуцагч Монгол Улсын Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ариунболдын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Халиунбаяр

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хариуцагч Монгол Улсын Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ариунболдын гомдлыг хангахгүй орхисон.

2. "Алтандорнод Монгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрийн хэлтсийн даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн "Сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2017/6310 дугаар захирамжийг хариуцагчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисон.

3. Х.Бат-Аюуш, Д.Цагаанцоож нарын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны иргэдийн Нийтийн хуралд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0611 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээд Д.Отгонбурамын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 7 хоногийн хугацаагаар хойшлуулсан.

4. Ш.Дуламжавын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 57 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч Ш.Дуламжав, түүний өмгөөлөгч В.Содномцэрэн нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 5 хоногийн хугацаагаар хойшлуулсан.

10.30 цагаас

5. Э.Чинзориг, Д.Миняа нарын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн "Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2017/6195 дугаар захирамжийг нэхэмжлэгч нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын гомдлыг хангасан.

6. Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/608 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан гуравдагч этгээдийн хүсэлтээр шүүх хуралдааныг 13 хоногийн хугацаагаар хойшлуулсан.

7. Ж.Гиваасамбуугийн нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Хууль зүй дотоод хэргийн сайд, Сангийн сайд, Тахарын ерөнхий газрыг татан буулгах ажлын хэсэгт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 656 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч Хууль зүй дотоод хэргийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Одонбаярын+ давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

8. "Адамас маунтин” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 671 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайваны давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

Øèéäâýðëýñýí áàéäàë

ÇÕØÕØÒÕ-èéí 120 äóãààð ç¿éëèéí 120.1 äýõ õýñýãò çààñíààð àíõàí øàòíû ø¿¿õèéí øèéäâýðèéã õýâýýð ¿ëäýýæ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайваны дàâæ çààëäàõ ãîìäëûã õàíãàõã¿é îðõèñîí.

13.30 цагаас

9. Ш.Жамсранжав нарын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн "Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 6345 дугаар захирамжийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гарьдын гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гарьдын гомдлыг хангахгүй орхисон.

10. Б.Булганчимэгийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 109/ШШ2017/0040 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

 

11. Г.Энхбаярын нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Засаг даргад холбогдох, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 16 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

Øèéäâýðëýñýí áàéäàë

ÇÕØÕØÒÕ-èéí 120 äóãààð ç¿éëèéí 120.3 äàõü õýñýãò çààñíààð àíõàí øàòíû ø¿¿õèéí øèéäâýðò ººð÷ëºëò îðóóëæ, нэхэмжлэгчийн äàâæ çààëäàõ ãîìäëûã õàíãàõã¿é îðõèñîí.

12. "Их хаадууд тур” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 15 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

15.30 цагаас

13. "ДДЭШ ТВ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн "Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 6356 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч, гуравдагч этгээд итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 7 хоногийн хугацаагаар хойшлуулсан.

14. Н.Болормаагийн нэхэмжлэлтэй, Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0603 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 7 хоногийн хугацаагаар хойшлуулсан.

15. З.Батбаярын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШЗ2017/0618 дугаар шийдвэрийг хариуцагчийн өмгөөлөгч Б.Баасанцогт, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэбулган нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 7 хоногийн хугацаагаар хойшлуулсан.

16. Х.Мерейханы гомдолтой, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангиликт холбогдох, Шүүхийн ёс зүйн хорооны 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 52 дугаар магадлалтай сахилгын хэргийг шүүгч Б.Мангиликийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар Шүүхийн ёс зүйн хорооны 52 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон.

 

Шүүх хуралдааны тойм гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ц.Дэлгэрмөрөн

 

 

 


Тайлбар:
Жагсаалтруу буцах

САЙТЫН ХАНДАЛТ

Facebook