Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. /Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлээс/
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ 2017.10.12 /801 ТАНХИМ/

08.30 цагаас

1. В.Ганзоригийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Засаг даргад холбогдох, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн "Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 236 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуулын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Халиунбаяр

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуулын гомдлыг хангасан.

2. "Жин далай” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гишүүн Л.Баяндалайгийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 24 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

3. "Эгэл жинчин” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Засаг даргад холбогдох, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 115/ШШ2017/0016 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

4. "Батс-Өргөө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн татварын газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0580 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

10.30 цагаас

5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн "Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2017/6078 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагч "Сулин хайрхан” ХХК-ийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэл гаргагч "Сулин хайрхан” ХХК-ийн нэхэмжлэл гаргагч "Сулин хайрхан” ХХК-ийн гомдлыг хангасан.

6. "Ганморьт бор” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн "Хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох тухай” 128/ШЗ2017/5977 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасан.

7. Х.Нурханатын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 110/ШШ2017/0058 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

8. Ө.Батцэцэгийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдох, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 123/ШШ2017/0021 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

13.30 цагаас

9. Ж.Амгалан, А.Эрдэнэбилэг, Ш.Энхжин нарын нэхэмжлэлтэй, Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн "Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах” 221/ШТ2017/0692 дугаар тогтоолыг нэхэмжлэгч А.Эрдэнэбилэгийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.Эрдэнэбилэгийн гомдлыг хангахгүй орхисон.

10. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн "Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2017/5849 дүгээр захирамжийг нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан, М.Батсүх нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаагаар хойшлуулсан.

11. "МВС” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0638 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батхуягын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Халиунбаяр

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

12. Г.Буянцэцэгийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Завханмандал сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 53 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч Завхан аймгийн Завханмандал сумын Засаг дарга Ө.Дуламсүрэнгийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

15.30 цагаас

13. Ховд аймгийн Үенч сумын Монгол Ардын намын хорооны нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Үенч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Үенч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн "Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 280 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

ЗХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэл гаргагч гомдлоосоо татгалзсан тул түүнийг гомдол гаргаагүйд тооцсон.

14. А.Бахытын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 110/ШШ2017/0059 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

15. С.Сувд-Эрдэнэ, Х.Наранчимэг, Д.Оюунчимэг, Б.Уранчимэг, Д.Нямсүрэн нарын нэхэмжлэлтэй, Гадаадын иргэн харъяатын газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2017/0592 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

16. Шүүхийн ёс зүйн хорооны 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн "Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэнд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хэвээр батлах тухай” 54 дүгээр магадлалыг Ц.Дондогийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Халиунбаяр

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар Шүүхийн ёс зүйн хорооны 54 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон.

Шүүх хуралдааны тойм гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ц.Дэлгэрмөрөн


Тайлбар:
Жагсаалтруу буцах

САЙТЫН ХАНДАЛТ

Файсбүүк