Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. /Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлээс/
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ 2017.07.06 /201 ТАНХИМ/

08.30 цагаас

1. "Экоскүүл гарден” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн "Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2017/4080 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасан.

2. "Онги голынхон хөдөлгөөн” ТББ-ын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуучлалын яаманд холбогдуулан гаргасан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн "Хүсэлт хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдаан хойшлуулах тухай” 3942 дугаар захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.

3. Б.Ганбаатарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 367 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаагаар хойшлуулсан.

4. "Ланд энд хаус” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 235 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаагаар хойшлуулсан.

10.30 цагаас

5."Дөрвөн улирлын цэцэрлэг С-3” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн "Хүсэлт хэрэгсэхгүй болгох тухай” 128/ШЗ2017/3979 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Билэгсайханы гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Билэгсайханы гомдлыг хангахгүй орхисон.

6.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн "Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2017/4071 дүгээр захирамжийг нэхэмжлэгч "Бөхөг түргэн” ХХК-ийн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч "Бөхөг түргэн” ХХК-ийн төлөөлөгчийн гомдлыг хангасан.

7. Р.Дарханбаатар нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдох, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 13 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

8. Н.Баярмаа, П.Гаравмаагийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчид, Завхан аймгийн Улиастай сумын Засаг дарга, Улиастай сумын Товцог багийн иргэдийн Нийтийн Хурал болон Хурлын дарга нарт холбогдох, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 26 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээд болон хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаагаар хойшлуулсан.

13.30 цагаас

9. Л.Даваабаярын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0409 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

10. Н.Энхцогтын нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын дарга, Сангийн сайд, Монгол Улсын Засгийн газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0317 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан.

11. У.Дашчирэвийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0378 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

12. Т.Наранцэцэг нарын нэр бүхий 19 иргэний нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 332 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

15.30 цагаас

13. "Өрхтий трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн "Хүсэлтийг хянан шийдвэрлэх тухай” 3971 дүгээр захирамжийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.

14. Ч.Мэндсайханы нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 371 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 13 хоногийн хугацаагаар хойшлуулсан.

15. Н.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргад холбогдох, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 123/ШШ2017/0009 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

16. Д.Очирбатын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар холбогдох, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 11/ШШ2017/0008 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 13 хоногийн хугацаагаар хойшлуулсан.

Шүүх хуралдааны зар гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ц.Дэлгэрмөрөн


Тайлбар:
Жагсаалтруу буцах

САЙТЫН ХАНДАЛТ

Facebook