Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. /Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлээс/
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Шийдвэрлэсэн хэргийн тойм 2016.12.20

08.30 цагаас

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн "Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 9988 дугаар захирамжийг Британийн Виржиний Арлууд Улсын "Гобистар групп интернэшнл Инк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Халиунбаяр

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Британийн Виржиний Арлууд Улсын "Гобистар групп интернэшнл Инк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гомдлыг хангасан.

2. Иргэн Д.Өлзийбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхчимэгийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн "Хүсэлт хэрэгсэхгүй болгох тухай” 10166 дугаар захирамжийг гуравдагч этгээд "Капитрон банк” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Ариунаагийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Халиунбаяр

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд "Капитрон банк” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Ариунаагийн гомдлыг хангахгүй орхисон.

3. Иргэн Ч.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 853 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан.

4. "НАБД” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 762 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

10.30 цагаас

5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн "Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 9735 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагч Перов Леонидын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Халиунбаяр

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэл гаргагч Перов Леонидын гомдлыг хангахгүй орхисон.

6.Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Монгол Ардын намын хорооны нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох,Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ныөдрийн "Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 226 дугаар захирамжийг гуравдагч этгээд Н.Батбаярын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, гуравдагч этгээд Н.Батбаярын гомдлыг хангахгүй орхисон.

7. Иргэн Ц.Болдын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн "Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай” 10196 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасан.

8. Иргэн С.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 540 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

13.30 цагаас

9. "Эн Эн Жи Юу” ХХК, Р.Энх-Амгалан, Э.Бат-Амгалан нарын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлдүүлэхтухай” 10127 дугаар захирамжийг гуравдагч этгээд Ж.Түвшинжаргалын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Ж.Түвшинжаргалын гомдлыг хангахгүй орхисон.

10. "Хэмжээлшгүй-Од” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтcийн даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 532 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

11. Иргэн И.Пүрэвсүрэнийн нэхэмжлэлтэй, Төр засгийн үйлчилгээг эрхлэх газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 769 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтээр 7 хоногийн хугацаагаар хойшлуулсан.

12. "Чинхуа мак нарийн сухайт” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын ахлах байцаагч Р.Даваа, татварын улсын байцаагч М.Сангижанцан, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Өнөрбаяр, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Байгалмаа нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 724 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч татварын улсын байцаагч М.Сангижанцан, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттогтох нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч татварын улсын байцаагч М.Сангижанцан, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттогтох нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

 

15.30 цагаас

13. Иргэн Т.Гэрэлтуяагийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт /хуучнаар/ тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 647 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн хүсэлтээр 14 хоногийн хугацаагаар хойшлуулсан.

14. Иргэн А.Түмэннасангийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 952 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чимэдрэгзэн нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чимэдрэгзэн нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан.

15. Иргэн А.Дэлгэржаргал, С.Сүхбаатар, О.Баатарчулуун, М.Занданбилэг, Д.Алтанзагас, Г.Лхагважаргал нарын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Ганзориг, төлөөлөгч Д.Ойнбилэг нарт холбогдох, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 32 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч А.Дэлгэржаргал, С.Сүхбаатар, О.Баатарчулуун, М.Занданбилэг, Д.Алтанзагас, Г.Лхагважаргал нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.Дэлгэржаргал, С.Сүхбаатар, О.Баатарчулуун, М.Занданбилэг, Д.Алтанзагас, Г.Лхагважаргал нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

 

Шүүх хуралдааны зар гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн      Ц.Дэлгэрмөрөн

Тайлбар:
Жагсаалтруу буцах

САЙТЫН ХАНДАЛТ

Facebook