Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2023-01-20

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2023-01-20

2023-01-13   |   Админ   |   642   |  

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР

2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баасан гараг


8.30 цагаас


1. Л.Нэргүйн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 386 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор                                                                            

Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа


2. Г.Доржжанцангийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Засаг даргад холбогдох, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 30 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү


3. Г.Пүрэвжавын нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, тус хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд холбогдох, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү


4. “Богд хааны ордон музей” УТҮГ-ын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 304 дүгээр захирамжийг гуравдагч этгээд “Вантрейд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн


5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 237 дугаар захирамжийг нэхэмжлэгч Ч.Сүхбаатарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү


10.30 цагаас


6. “Янгирт” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 56 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа


7. Д.Бат-Очирын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 787 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн


8. “Эй Эй энд Эм” ХХК, “Нью тур” ХХК, “Арвай сүлд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хууль зүй, дотоод хэргийн яаманд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 04 дүгээр тогтоолыг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн


9. “Натур зэт агро” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Засаг дарга, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 13 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн


13.30 цагаас


10. Д.Алтангэрэлийн нэхэмжлэлтэй, Онцгой байдлын ерөнхий газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 832 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн


11. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 2 дугаар захирамжийг нэхэмжлэгч “Говькараван” ХХК-ийн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн


12. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 256 дугаар захирамжийг нэхэмжлэгч “Сар уул од тур” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн


13. “Эрэл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 797 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн


14. “Их дэлгэмэл ингүүн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Зам, тээврийн хөгжлийн сайд, Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын хяналтын улсын байцаагч нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 809 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн


 Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

 Шүүх хуралдааны зар гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.Алимаа