Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШҮҮХИЙН АРХИВЫН АЛБАН ХААГЧДЫГ ШАГНАЖ, УРАМШУУЛЛАА

ШҮҮХИЙН АРХИВЫН АЛБАН ХААГЧДЫГ ШАГНАЖ, УРАМШУУЛЛАА

2022-12-06   |   Админ   |   234   |  

      Монгол Улсад орчин цагийн Архивын алба үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой, “Архивчдын өдөр”-ийг тохиолдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийг төлөөлөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, гишүүн Л.Энхбилэг, А.Насандэлгэр нар шүүхийн шинэчлэл, хөгжилд хувь нэмэр оруулж, идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа албан хаагчдад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд оролцлоо.

  

     Тус арга хэмжээний үеэр шүүхийн Тамгын газрын Архив, бичиг хэргийн эрхлэгч Ц.Пүрэвсүрэн нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнагдлаа.


     Шүүхийн салбарт үр бүтээлтэй, тууштай ажилласан архив, бичиг хэргийн эрхлэгч Ц.Пүрэвсүрэнд танд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хамт олны зүгээс талархал илэрхийлье.