Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШЕЗ-ӨӨС ШИНЭЭР БАТАЛСАН ЖУРМУУДЫН ХЭРЭГЖИЛТЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ШЕЗ-ӨӨС ШИНЭЭР БАТАЛСАН ЖУРМУУДЫН ХЭРЭГЖИЛТЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-09-21   |   Админ   |   247   |  

   Тус шүүхийн Тамгын газраас захиргааны ажилтнуудад “Шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа” сэдвийн хүрээнд Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан Нэгдсэн систем ашиглах журам, Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журмын хэрэгжилт, цаашид шүүхийн захиргааны албан хаагчид шүүх хуралдааны бэлтгэл, зохион байгуулалт, хэрэгжилтэд анхаарах асуудлын талаар санал бодлоо солилцсоноор тус хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.


ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН  ТАМГЫН ГАЗАР

2022.09.21