Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ 2022-09.14

ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ 2022-09.14

2022-09-14   |   Админ   |   300   |  

ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ

2022 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр Лхагва гараг


08.30 цагаас


1. “Уран проект” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “Хүсэлт хэрэгсэхгүй болгох тухай” 7125 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.2 дахь хэсэг зааснаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасан.


2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 7155 дугаар захирамжийг нэхэмжлэгч Э.Булганы гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэг зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.


3. “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “Хүсэлтүүдийг хэрэгсэхгүй болгож, захиргааны актуудын биелэлтүүдийг түдгэлзүүлэх тухай” 7029 дугаар захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.


4. А.Хашчулууны нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 496 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.


5. Ц.Баяржаргал, Ц.Батжаргал нарын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 554 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.


10.30 цагаас


6. С.Цолмонгийн нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай” 7041 дүгээр захирамжийг хүсэлт гаргагчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэг зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн гомдлыг хангахгүй орхисон.


7. “Богд асар” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай” 6574 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.


8. “Нуклер энержи монголиа ХХК-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдох, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 35 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чингисийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.


9. “Морегрийн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 497 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Аззаягийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.


13.30 цагаас


10. “Чинтайх” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Нэхэмжлэгчийн шинжээч томилуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай” 6829 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэг зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.


11. Т.Баярмагнай, Ц.Соёлмаа нарын нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 6989 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэг зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.


12. “Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар” ТӨҮГ-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Шүүх хуралдаан хойшлуулах тухай” 6946 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.2 дахь хэсэг зааснаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлыг хангасан.


13. Б.Бямбажав, О.Номин, Э.Мөнхзаяа, Б.Дэлгэрнасан нарын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 0493 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.


15.30 цагаас


14. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 7061 дугаар захирамжийг нэхэмжлэгч Х.Цогоогийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гомдлыг хангасан.


15. “Эм и саб” ХХК, “Мөнх эвсэг” ХХК-иудын нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 6796 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасан.


16. “Классик авто трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “Хүсэлтийг шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 6902 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.2 дахь хэсэг зааснаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулсан.


17. “Мо Эн Ко” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ш.Должинсүрэнд холбогдох, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “Шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах тухай” 148 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Түвшинзаяагийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэг зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Түвшинзаяагийн гомдлыг хангахгүй орхисон


18. “Ардчилсан нам” УТН-ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 4868 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гомдлын зарим хэсгийг хангасан.


Энэхүү шийдвэрлэсэн хэргийн тоймыг live.shuukh.mn болон www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.Алимаа