Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2022-09-16

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2022-09-16

2022-09-09   |   Админ   |   549   |  

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР

2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Баасан гараг


08.30 цагаас


1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 7124 дүгээр захирамжийг нэхэмжлэл гаргагч Ю.Коля, Н.Оюунчимэг нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү


2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 7050 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагч Б.Түвшинжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан


3. М.Улаанхүүгийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Засаг дарга, Увс аймгийн Дотоод аудитын хороонд тус тус холбогдох, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 14 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан


4. Ц.Баатаржавын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 569 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээд нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү


10.30 цагаас


5. “Баянтуруун Ундрага” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргад холбогдох, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03+-ны өдрийн 38 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 19 дүгээр магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг хариуцагчийн хүсэлтээр 

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл


6. М.Золбаярын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргад холбогдох, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 24 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү


7. “Мах Экспорт” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын дарга, Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 0484 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл


8. Л.Алимаа, Д.Оюун, С.Соёлмаа, Г.Бат-Эрдэнэ нарын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч Л.Алимаа, Г.Бат-Эрдэнэ нарын өмгөөлөгч болон нэхэмжлэгч Д.Оюун, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү


9. “ГЦЦЭ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ариунболдын нэхэмжлэлтэй, Олон угсаатны театрын тендерийн ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо, Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны алба, Ховд аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, Захиалаг Ховд аймгийн Засаг дарга болон орлогч дарга нарт холбогдох, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 34 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү


Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн    А.Алимаа