Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2022-08-18

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2022-08-18

2022-08-12   |   Админ   |   248   |  

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР

2022 оны 07 дугаар сарын 18-ний өдөр Пүрэв гараг


08.30 цагаас


1. “Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбоо” НҮТББ, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга нарын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад  холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшлуулах тухай” 6271 дүгээр захирамжийг гуравдагч этгээд “Аурум металс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн


2. “Ангараг чулуу” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 6003 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан


3. “Миний дэлгүүр” ХХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчид холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 548 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн


4. “Аксиспрожект” ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны 0434 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл


10.30 цагаас


5. Ардчилсан намын Завхан аймгийн хорооны нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Сонгуулийн хороонд холбогдох, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 130 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн


6. “Цайна инвестмент монголиа” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Засаг дарга, мөн аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад тус тус холбогдох, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн


7. М.Баясгалангийн нэхэмжлэлтэй Тагнуулын ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 383 дугаартай шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл


8. “Хайрхан наран трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн сайд, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчид тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 462 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан


13.30 цагаас


9. “Эйжаминералз” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 6161 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн


10. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 6313 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагч “Монголмаск эрдэнэт” ХХК-ийн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан


11. “Газрын Од” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 316 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн


12. “Сэрвэн-Овоот” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчид холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 418 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан


13. “Бадрал-Өргөө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 9 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн


15.30 цагаас


14. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” 6327 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагч “Хүннүмолл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан


15. “Юнител” “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Хүсэлт хэрэгсэхгүй болгох тухай” 6099 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл


16. Я.Отгонбаярын нэхэмжлэлтэй, Дархан аймгийн улсын бүртгэлийн хэлтэс, Орон сууц хувьчлалын товчоод тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 77 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл


17. “Эвсэл-2” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 6138 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн


Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.Алимаа