Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Дотоод сургалт зохион байгуулав

Дотоод сургалт зохион байгуулав

2022-07-29   |   Админ   |   244   |  

      Тус шүүхийн Тамгын газрын дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан шинээр батлагдсан дүрэм, журмын талаарх танилцуулга сургалтын хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор шинэчлэн батлагдсан “Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 82 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Шүүх хуралдааныг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журам”-ын талаарх сургалтыг үйлчилгээний хэлтсийн дарга Ө.Мөнх-Эрдэнэ 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулав.

      Уг сургалтад шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар хамрагдаж, өөрсдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгддэг журмын талаарх мэдлэг, мэдээллээ бататгаж авлаа.               


ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022.07.29