Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Шүүх үйлчилгээндээ харилцаа холбооны “Call center” дэвшилтэт, сонгодог аргыг нэвтрүүллээ

Шүүх үйлчилгээндээ харилцаа холбооны “Call center” дэвшилтэт, сонгодог аргыг нэвтрүүллээ

2022-07-29   |   Админ   |   669   |  

      Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын Урт хугацааны хөгжлийн бодлогын Цахим монгол зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэх ажлын хүрээнд мөн “Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2020 оны 04 дүгээр тогтоолоор баталсан “Шүүхийн захиргааны байгууллагын стратеги төлөвлөгөө”-нд иргэн төвтэй шүүхийн үйлчилгээг бий болгож, хүртээмжийг нэмэгдүүлэх, шүүхийн нээлттэй, ил тод байдал, шүүх ба олон нийтийн харилцааг бэхжүүлэх ажлын хүрээнд харилцаа холбооны хамгийн сүүлийн үеийн “Call center” дэвшилтэт сонгодог үйлчилгээг нэвтрүүлээд байна.

      “Call center” үйлчилгээг нэвтрүүлснээр хэрэглэгчийн цагийг хэмнэхээс гадна иргэд 24 цагийн турш дараах мэдээллийг автомат хариулагчаас шууд авах боломжтой.

                   - Хаяг, байршил, ажиллах цагийн хуваарь, цахим хаягийн талаарх мэдээлэл

                   - Архивын үйлчилгээний талаарх мэдээлэл

                   - Улсын тэмдэгтийн хураамж, дансны талаарх мэдээлэл

                   - Мэдээлэл лавлагааны мэргэжилтэнтэй холбогдох мэдээлэл

                   -Шүүхийн тамгын газрын албан хаагчидтай холбогдох мэдээлэл

      “Call center” үйлчилгээг  нэвтрүүлсний давуу тал нь:

     -Нэмэлт төхөөрөмж авах шаардлагагүй захиргааны албан хаагч интернэт орчинд дугаар үүсгэж иргэдтэй холбогдох

     -Дуудлагын дэлгэрэнгүй тайланг /вэб орчинд/ хяналтын самбараас харах боломжтой

     -Ярианы бичлэгийг архивлах, сонсох, хянах боломжтой

     -Микрофонтой чихэвчээр холбогдоно /Иргэнд мэдээлэл өгөхдөө ажилтан нь ажлаа хийх, мэдээллийн хайлт хийж түргэн шуурхай үйлчлэх боломжтой/

     -Дуудлага алдахгүй  /ажилтны гар утас болон майл хаягаар мэдээлэл очно/    


ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022.07.29