Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Иргэд мэдээллийг гар утсаараа авах боломжийг бүрдүүллээ

Иргэд мэдээллийг гар утсаараа авах боломжийг бүрдүүллээ

2022-07-28   |   Админ   |   215   |  

     Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2020 оны 04 дүгээр тогтоолоор баталсан “Шүүхийн захиргааны байгууллагын стратеги төлөвлөгөө” болон Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын төлөвлөгөөнд тусгаснаар цахим шүүхийг хөгжүүлэх ажлын хүрээнд мэдээллийн аюулгүй байдлын стандартыг нэвтрүүлж, олон нийтэд үнэн, зөв эх сурвалжаас мэдээллийг түргэн шуурхай өгөх зорилгоор QR кодоор дамжуулан нэмэлт мэдээлэл өгч байна. 

     Олон нийт түргэн шуурхай, нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл өөрөө өөртөө үйлчилж гар утсаараа QR кодыг уншуулснаар шүүхийн шүүн таслах ажиллагааны тайлан мэдээтэй танилцах, твиттер болон фэйсбүүк хуудсан дахь мэдээллийг авах, санал, хүсэлт гаргах боломжтой юм.


ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ  ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022.07.28