Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2021-11-25

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2021-11-25

2021-11-19   |   Админ   |   188   |  

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР

2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Пүрэв гараг


08.30 цагаас


1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 8706 дугаар захирамжийг нэхэмжлэгч “Аригшан” ХХК-ийн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн


2.“ Тасган” СӨХ-ны нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, гуравдагч этгээдийг оролцуулахаас татгалзаж, эрх залгамжлагчаар тогтоож, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 106 дугаар тогтоолыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл


3. “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн гомдолтой, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын хяналт, шалгалтын улсын байцаагч нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 616 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл


4. Б.Сайнбилэгийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргад холбогдох, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 35 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл


10.30 цагаас


5. “Богд-Асар” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 8218 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан


6. Ц.Буянцогтоогийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч А.Доржид холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 669 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан


7. Б.Чаминцэцэгийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргад холбогдох, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 37 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан


8. “Вистагрупп” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч нарт холбогдох, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 31 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч Г.Хатанбаатарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн


9. З.Догсмаагийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдох, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн


13.30 цагаас


10. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 8813 дугаар захирамжийг нэхэмжлэгч “Петрожамп” ХХК-ийн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн


11. “Монголын урчуудын эвлэл” ТББ-ын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 8478 дугаар захирамжийг гуравдагч этгээдийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү


12. Б.Ууганбаярын нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 558 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн


13. З.Шагдарсүрэнгийн гомдолтой, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчид холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 666 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн


14. Д.Батжаргалын гомдолтой, Баянзүрх дүүргийн Санхүү, бүртгэлийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчид холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 638 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн


15.30 цагаас


15. Б.Амартүвшингийн нэхэмжлэлтэй, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай” 8794 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан


16. “Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо” ҮЭБ-ын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” 8649 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү


17. Б.Чимэддоржийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дотоод аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчид холбогдох, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 50 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү


Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн    Ц.Дэлгэрмөрөн