Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Дотоод сургалт зохион байгуулав

Дотоод сургалт зохион байгуулав

2021-11-19   |   Админ   |  

Тус шүүхийн тамгын газрын дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгасны дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран ”Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтыг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулав.

Сургалтыг Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ангиллын сургалт сурталчилгаа, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Ш.Мөнгөн-Эрдэнэ удирдан явуулсан бөгөөд гал гарах шалтгаан нөхцөл, байгууллагын  орц гарц, тэмдэг тэмдэглэгээ, галын аюулгүй байдлыг хангах талаар, аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг, гал унтраах багаж хэрэгсэл, тэдгээрийг хэрхэн ашиглах талаар шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад дэлгэрэнгүй танилцуулж мэдээлэл өгсөн юм.


Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар

2021.11.19