Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалт үргэлжилж байна

Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалт үргэлжилж байна

2021-09-28   |   Админ   |   212   |  

     Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалтын онолын мэдлэг олгох сургалт нь 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх 14 хоногийн хугацаанд цахимаар амжилттай явагдаж өндөрлөсөн.

      Суралцагчид 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд нийслэл болон орон нутаг дахь эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхүүдэд Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/85 тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу тус бүр  2 долоо хоногийн хугацаатай танилцах дадлага хийж байна.

       Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалтад орон нутгаас хамрагдаж буй суралцагчид тухайн орон нутаг дахь эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхүүдэд дадлага хийж байгаагаараа онцлог юм.   

   Сургалтад оролцогч эрх зүйчид  2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 03-04-ний өдрүүдэд мэдлэг ур чадварын шалгалт өгч,  дадлагын тайлан хамгаална.  

                    ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР