Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Эрүүл мэндийн цахим сургалт зохион байгуулав

Эрүүл мэндийн цахим сургалт зохион байгуулав

2021-09-15   |   Админ   |  

        Тус шүүхийн Тамгын газрын дотоод сургалтын төлөвлөгөөний дагуу “КОВИД-19 цар тахлын ажлын байран дахь халдвар хамгааллын дэглэм, урьдчилан сэргийлэх арга зам” сэдвээр байгууллагын эмч н.Эрдэнэтуяа  2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад цахим сургалт зохион байгуулав.

        Сургалтад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ажилтнууд болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ажилтнууд хамрагдлаа.

        Уг сургалтаар вирусийн халдвар болон түүний хор хөнөөлийн талаар танилцуулаад КОВИД-19 цар тахлын ажлын байран дахь тархалтыг саармагжуулах, КОВИД-19 шинж тэмдэг илэрсэн аливаа хүнийг зохих эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэх тусгаарлах, ажлын байранд халдваргүйжүүлэлт хийх болон ойр хавьтлын хүмүүсийн эрүүл мэндийн байдалд тандалт хийх, хяналт тавих ажлын байранд халдвараас урьдчилан сэргийлэх арга замууд, эрүүл зөв хооллолтын талаар шүүгч ажилтнуудад зөвлөгөө мэдээлэл өгсөн юм.


Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх

2021.09.15