Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2021-03-05

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2021-03-05

2021-02-26   |   Админ   |   114   |  

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР

2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баасан гараг


08.30 цагаас


1. С.Чулуунбаатарын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газар, улсын бүртгэгч Г.Өлзийбаяр нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай” 899 дүгээр захирамжийг хүсэлт гаргагч С.Оюунцэцэгийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн


2. “Бармон” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 810 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн


3. “Ширээгийн шугуй” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 14 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар


10.30 цагаас

4. “Болдтөмөр ерөө гол” ХХК, “Инфинитиспэйс” ХХК-иудын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 775 дугаар захирамжийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин


5. Г.Дамцагдоржийн нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 9073 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор 

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар


6. Б.Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 774 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал


7. “Сүү” ХК-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчид холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 20 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин


13.30 цагаас


8. “Болдтөмөр ерөө гол” ХХК, “Инфинитиспэйс” ХХК-иудын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 774 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд Хятадын хөгжлийн банкны өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин


9. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 1239 дүгээр захирамжийг нэхэмжлэгч “Бэлон” ХХК-ийн төлөөлөгч Р.Баатархүүгийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал


10. “Рийл стеит проперти менежмент” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 807 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал


11. Е.Жексенбинийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгийн аймгийн Ногооннуур сумын Сонгуулийн хороонд холбогдох, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн


15.30 цагаас


12. “Энх мэндийн үзүүр” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг.

Даргалагч: Шүүгч Д.Батбаатар


13. Л.Дашбалбарын нэхэмжлэлтэй, Барилга байгуулалтын сайдад холбогдох захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг.

Даргалагч: Шүүгч А.Сарангэрэл


14. “Скаймедиа корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн


Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн    Ц.Дэлгэрмөрөн