Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2021-03-02

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2021-03-02

2021-02-26   |   Админ   |   122   |  

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР

2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Мягмар гараг


08.30 цагаас


1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 1062 дугаар захирамжийг нэхэмжлэгч “Шаширтрейд” ХХК-ийн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү


2. “Тэнгэрийн гэгээ” СӨХ-ны нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 1094 дүгээр захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү


3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 690 дүгээр захирамжийг нэхэмжлэгч “Ньютур” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар


4. Б.Ганжигүүрийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сонгуулийн хороонд холбогдох, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл


10.30 цагаас


5. “Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институт” ГҮТББ-ын нэхэмжлэлтэй, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 994 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар болон хүсэлт гаргагч “Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл” ТББ-ын ерөнхийлөгч Д.Цогбаатар, “Монголын Геологийн холбоодын нэгдсэн зөвлөл” ТББ-ын дарга Я.Бат-Ирээдүй нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан


6. “Сүлд автомотив” ХХК-ийн гомдолтой, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Нэхэмжлэлийн нэхэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай” 1135 дугаар захирамжийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү


7. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 1164 дүгээр захирамжийг нэхэмжлэгч  “Жамп” ХХК-ийн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн


8. “Сан-Эрчим” ХХК-ийн гомдолтой, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 690 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл


13.30 цагаас


9. Г.Бүрэнжаргалын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 868 дугаар захирамжийг гуравдагч этгээдийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар


10. Б.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй, Монголын Хуульчдын Холбооны ерөнхийлөгч, Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны даргад тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзах тухай” 986 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү


11. “Агрокорп” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 775 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар


12. “Чингисхаан банк” ХХК-ийн гомдолтой, Монголбанкны ахлах хянан шалгагч, улсын байцаагчид холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 35 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү


15.30 цагаас


13. “Агммайнинг” ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай” 1108 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү


14. “Баянхайрхан трейд” ХХК, “Алтанговь интернэшнл пропертиз” ХХК нарын нэхэмжлэлтэй, Хот байгуулалт хөгжлийн газарт холбогдох Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан товлон зарлах тухай” 1086 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл


15. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 846 дугаар захирамжийг нэхэмжлэгч “Үйзэн бүрхээр” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн


16. Л.Энхжаргалын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 794 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Баатархүү


Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн    Ц.Дэлгэрмөрөн