Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ 2021-02-09

ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ 2021-02-09

2021-02-09   |   Админ   |  

ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ

2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Мягмар гараг


08.30 цагаас


1. Т.Төгсөөгийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 744 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор  

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.


2. “Чингисхаан банк” ХХК-ийн гомдолтой, Монголбанкны ахлах хянан шалгагч, улсын байцаагчид холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 12 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.


3. “Эко орчин хөгжил” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 751 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.


10.30 цагаас


4. Д.Мөнхбат, О.Амарбат нарын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 711 дүгээр захирамжийг гуравдагч этгээдийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Номуулин

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхисон.


5. Х.Ариунболдын нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 737 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.


6. “Би Ар Икс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 605 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.


13.30 цагаас


7. А.Буянхишигтийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргад холбогдох, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 06 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисон.


Шүүх хуралдааны тойм гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн    Ц.Дэлгэрмөрөн