Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
УРИАЛГА

УРИАЛГА

2020-12-23   |   Админ   |   183   |  

     Монгол Улсын Засгын газрын 2020 оны 226 дугаар тогтоолоор нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, энэ хугацаанд бүх шатны шүүх, түүний тамгын газрыг хязгаарлалт тогтоохгүй ажиллуулахаар шийдвэрлэсэн юм. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс бүх шатны шүүхийг халдварын эрсдлээс хамгаалах, шүүн таслах ажиллагааг хэвийн тасралтгүй явуулах нөхцлийг бүрдүүлэн, захиргааны удирдлагаар ханган ажиллаж байгаа ба бүх шатны шүүхийн тамгын газар, Улсын онцгой комисс болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн заавар зөвлөмжийг чанд мөрдөн ажиллаж байгаа болно.

     Иймд иргэд та бүхэн тус шүүхэд гаргах нэхэмжлэл, хүсэлт зэргийг баталгаат шуудан буюу Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Захиргааны хэргийн шүүхийн нэгдсэн байр “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх”  гэсэн хаягаар ирүүлэх ба нэхэмжлэл, хүсэлтийн хуваарилалт, шүүх хуралдааны зар зэрэг бусад мэдээллийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Мэдээлэл лавлагааны 70130104 дугаар утсаар болон https://admincourt2.gov.mn/ веб сайтаас мэдээллийг авч өөрийн болон бусдын эрүүл мэндийг сахин хамгаалах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлнэ үү.

     Тус шүүх 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хугацаанд хянан хэлэлцсэн 144 шүүх хуралдаанд оролцсон 314 хэргийн оролцогчоос шүүхийн байранд ирсэн 67, зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) 247 иргэн оролцсон юм.

     ТА БҮХЭНД ХАНДАН УРИАЛАХАД - Шүүхийн байр нь олон иргэд зэрэг үйлчилгээ авдаг халдварын эрсдэл бүхий орчин тул болзошгүй эрсдлээс өөрийгөө болон бусдыг хамгаалж, “шүүхэд цахимаар харилцах нөхцөл бүрэн хангагдсан” байгаа тул аль болох шүүхийн байранд ирэхгүйгээр шүүхээс товлон зарласан шүүх хуралдаанд “Zoom” апликейшнийг ашиглан зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) оролцож өөрийгөө болон гэр бүлээ эрсдлээс хамгаалаарай.

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР