Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
"СОНСДОГ ШҮҮХ" ПОДКАСТ №7: УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ

"СОНСДОГ ШҮҮХ" ПОДКАСТ №7: УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ

2020-09-29   |   Админ   |  

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хөтлөн явуулдаг “СОНСДОГ ШҮҮХ” подкастын долоо дахь дугаар маань та бүхэнд хүрч байна.

Сонсдог шүүх подкастыг иргэд болон хуульч, судлаач нарт зориулсан гэсэн 2 төрлөөр хөтлөн хүргэдэг бөгөөд энэ удаагийн дугаараар иргэдэд зориулан “Улсын тэмдэгтийн хураамж” сэдвийн хүрээнд бэлтгэн хүргэхээр шүүгчийн туслах Б.Адилмаатай ярилцлага өрнүүлсэнийг хүлээн авч сонсоно уу.

Хөтлөгч:  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Энхбаяр

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Т.Гангэрэл

Сонсох линк:

castbox: https://castbox.fm/ch/2608560

anchor: https://anchor.fm/dashboard/episode/06---eg720k

Mplus.mn: https://mplus.mn/@AppellateCourt

 

Та манай цахим хаяг болон фэйсбүүк, твиттер хаягуудаар дамжуулан бидэнд санал, хүсэлтээ ирүүлнэ үү. Баярлалаа

E-mail: Zakhirgaa_davakh_tg@shuukh.mn

https://www.facebook.com/AppealsCourt

https://twitter.com/AppellateCourt

 

Та банкны дансаар төлөх бол өөрт ойр байрлах дурын банкинд хандан улсын тэмдэгтийн хураамжийг төлөх боломжтой.

Улсын тэмдэгтийн хураамж төлөх дансны дугаар:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх  Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Утас:331061, Дансны дугаар: Төрийн сангийн дансны 100200000941

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Утас:70130104, Дансны дугаар: Төрийн сангийн дансны 100200600941

3. Улсын дээд шүүх Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн  Утас:51-261698

Хэрэв банкны дансаар төлөх боломжгүй бол Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн нэгдсэн байрны 1 давхарт байрлаж буй Киоск машинаар улсын тэмдэгтийн хураамжийг төлж болно.