Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ХАГАС ЖИЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНГАА ХЭЛЭЛЦЭВ

ХАГАС ЖИЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНГАА ХЭЛЭЛЦЭВ

2020-07-03   |   Админ   |   140   |  

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны эхний хагас жилийн Тамгын газрын үйл ажиллагааны тайланг 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхийн шүүгч, ажилтнуудад танилцууллаа.

          Тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Мөнхбат эхний хагас жилийн тайланг танилцуулан шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын дунд хэлэлцүүлж, Шүүхийн үйлчилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Жадамба, ерөнхий нягтлан бодогч Г.Рэвгээсүрэн, мэдээлэл технологийн мэргэжилтэн Х.Гантулга нар тус тусын ажлын чиг үүргийн дагуу мэдээлэл хийлээ. Мөн шүүгч нар болон тамгын газрын ажилтнуудаас санал, шүүмжийг сонсож, цаашид хэрэгжүүлэх ажилдаа тусгаж ажиллахаа илэрхийлэв.