Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
"ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ" мэдээлэл, арга зүйн улирал тутмын эмхэтгэлийн 2020 оны 1 дүгээр улирлын дугаар хэвлэгдэн гарлаа

"ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ" мэдээлэл, арга зүйн улирал тутмын эмхэтгэлийн 2020 оны 1 дүгээр улирлын дугаар хэвлэгдэн гарлаа

2020-04-27   |   Админ   |   257   |  

Шүүх эрх мэдэл” мэдээлэл, арга зүйн улирал тутмын эмхэтгэлийн 2020 оны 1 дүгээр улирлын дугаарыг толилуулж байна. Энэ удаагийн дугаарт Монгол Улсын Үндсэн хуульд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтийг онцолж, түүний хүрээнд шүүх эрх мэдэл, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн шинэтгэл, нутгийн удирдлага, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн талаарх өөрчлөлт, шинэтгэлтэй холбоотой өгүүлэл, нийтлэлийг багтааснаас гадна Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж боловсруулсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудаас өгсөн саналыг түүвэрлэн мэдээлэл болгон хүргэж байна. Түүнчлэн Их Британи улс нь Корона вирустэй холбогдуулан хуулийн төслийг баталсан бөгөөд энэ хүрээнд шүүхийн үйл ажиллагаанд үзүүлэх нөлөө, үүсэх үр дагаврыг тооцоолсон ач холбогдол бүхий шинэлэг мэдээлэл, Цахим шүүхийн талаарх гадаад орны сайн туршлага зэрэг сонирхолтой лавлагаа, мэдээлэл, шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ, иргэн, эрүү, захиргаа, гадаадын зарим орны Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрт хамаарах асуудлыг хөндсөн өгүүлэл, нийтлэлүүд хэвлэгдлээ. Эмхэтгэлийг үнэ төлбөргүйгээр Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн цахим хуудаст (http://www.judinstitute.mn/) зочилж татан авах боломжтой

http://www.judinstitute.mn/uploads/posts/2020-04/1587614831_untitled.jpg